Онцлох ишлэл |
|
"Төгрөгийн ханш суларсаар байвал гадаад өрийн дарамт нэмэгдэнэ." - Б. Билэгжаргал Ти Ди Би Секьюритис ҮЦК Харилцааны менежер |
|
|
|
Онцлох шинжилгээ |
|
МУ-ЫН НИЙТ ГАДААД ӨРИЙН БҮТЭЦ СЕКТОРЫН АНГИЛАЛ Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2012 онд 17.2 тэрбум ам.доллар байсан бол 2021 оны жилийн эцсийн байдлаар 33.8 тэрбум ам.долларт хүрч 10 жилийн дотор 2 дахин өссөн байна. Харин 2022 оны эхний хагас жилийн байдлаар 33.2 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеийнхээс 271.5 сая ам доллароор буюу 0.8%-аар нэмэгджээ. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Хувьцааны зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монголбанк мөнгөний хумих бодлого баримталж байгаатай холбоотойгоор Монгол улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 33,653.81 нэгжид хүрч, 1.09%-ийн бууралттай хаагдлаа.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Эдийн засгийн удааширч буй үзүүлэлтүүд нь бодлогын хүү өндрөөр өсөх хүлээлтийг багасгаж улмаар АНУ-ын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. "S&P 500" индекс 3,639.66 нэгжид хүрч, 1.15%-ийн өсөлттэй хаагдлаа.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байсанд АНУ-ын хувьцаанууд өсөлттэй байсан нь гол нөлөөг үзүүллээ. "STOXX Europe 600" индекс 0.98%, "France’s CAC 40" индекс 1.82%, "Italy’s FTSE MIB" индекс 1.22%, "Germany’s DAX" индекс 1.31%, "UK’s FTSE 100" индекс 1.41% тус тус өсөлттэй хаагдлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. "Nikkei 225" индекс 4.6%, "TOPIX' индекс 3.9% тус тус өсөлттэй хаагдлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт Үндэсний баярын өдрийг тохиолдуулан хаалттай байлаа. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
Бондын зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 6,305 ширхэг бондыг нийт 627.05 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: Герман улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өсөж сүүлийн дээд түвшнээ шинэчиллээ. Өгөөж өссөнд Европын төв банк өндөр инфляцын эсрэг бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байгаа нь гол нөлөөг үзүүллээ. Франц, Испани, Итали зэрэг улсуудын ЗГҮЦ-ны өгөөж нийтдээ 7 хоногт өсөлттэй байсан. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
УИХ-ын чуулганаар Төрөөс 2023 онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцүүлж байна |
2022.10.06 |
Монголбанк 14.4 хувьтай байгаа инфляц 2023 оны эцэст нэг оронтой тоо руу орох төсөөлөл хийжээ. 2023 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулахдаа эдийн засаг энэ онд гурван хувиар, ирэх онд 4-5 хувиар өсөх хүлээлттэй байна. |
Дэлгэрэнгүй |
Зээлдэгчид бондоо дахин санхүүжүүлэхэд $1 их наядын нэмэлт "ачаа" үүрнэ |
2022.10.04 |
Санхүүгийн байдал тааруу улс орнууд бондоо дахин санхүүжүүлэхэд хүндрэлтэй болж байна. Шинээр бонд гаргах Засгийн газрууд болон компаниуд өмнө гаргасан үнэт цааснуудтай харьцуулахад 156 суурь нэгжээр өндөр хүү төлөхөөр байгааг “Bloomberg” тооцоолсон байна. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ |
|
“ТӨРИЙН БАНК" ХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ 3 ДАХИН ДАВЖ ХААГДЛАА |
2022.10.07 |
“Төрийн банк” нь нийт хувьцааныхаа 5 хувь буюу 37,475,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 590 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 22.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зээлийн арилжаагаа өнөөдөр эхлүүллээ. |
Дэлгэрэнгүй
|
"НӨМӨР КРЕДИТ АССЕТ ТЗК" ХХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ |
2022.10.06 |
“Нөмөр кредит ассет ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй 24 сарын хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 100 мянган ширхэг, 10 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагаас эхлэн Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авна. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|